images

Соёл, урлагийн их сургуулийн захирал Э.Сонинтогос тэргүүтэй төлөөлөгчид Брюссельд ажиллаа

ЭСЯ-ны мэдээ

2023-07-04

175

Соёл, урлагийн их сургуулийн захирал Э.Сонинтогос тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Брюссель хотноо ажиллаж, Бельгийн Сейнт Люк соёл, урлагийн дээд сургууль, Фламанд Арт Институци, Бельгийн Фаро соёл, урлагийн хүрээлэнгийн дарга болон Гадаад харилцааны асуудал хариуцсан албаны төлөөлөлтэй уулзав.

Уулзалтад Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Өргөмжит консул Пол Ван Воүв оролцсон бөгөөд талууд хоёр талын соёл, урлагийн сургууль хоорондын хамтын ажиллагааг эхлүүлж, оюутан харилцан солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх боломж, биет бус өвийн асуудлаар хамтран ажиллах чиглэл, уран бүтээлчдийг дэмжин ажиллах боломжийн талаар санал солилцов.