images

Элчин сайд Л.Болд Европын Парламентын төлөөлөгчдийн Төв Ази, Монголтой харилцах бүлгийн даргаар сонгогдсон Томас Здеховскийтэй уулзав

ЭСЯ-ны мэдээ

2023-06-28

378

Элчин сайд Л.Болд 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Европын Парламентын төлөөлөгчдийн Төв Ази, Монголтой харилцах бүлгийн даргаар сонгогдсон Томас Здеховскийтэй уулзаж, бүлгийн даргаар сонгогдсонд баяр хүргэв.

Талууд Монгол Улс, Европын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нь бүс нутгийн интеграци, тогтвортой хөгжил, аюулгүй байдалд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.