ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР НИДЕРЛАНДЫН ХААНТ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ КАРИН МӨССЕНЛЕХНЕР-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Карин Мөссенлехнер тэргүүтэй төлөөлөгчдийг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч уулзав.
Монгол, Нидерландын Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн тавдугаар зөвлөлдөх уулзалт хийх, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд оролцохоор Улаанбаатарт ажиллаж байгаа төлөөлөгчдөд Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр талархал илэрхийлэв.
Тэрбээр Монгол, Нидерландын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцсан бөгөөд Монгол Улсын хөгжлийн урт, дунд хугацааны бодлого, гадаад бодлогын зорилтуудыг танилцуулж, энэ хүрээнд Нидерландын Хаант Улстай харилцан ашигтай хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлэв.
Мөн НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцлаа.