images

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД НИДЕРЛАНД УЛСАД АЖИЛЛАВ

ЭСЯ-ны мэдээ

2023-06-13

196

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөөлөгчид Нидерландын “Вискон Групп” ХХК-д 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Манай төлөөлөгчдийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Ерөнхий менежер Вим Жан Грүүтхаус хүлээн авч уулзсан бөгөөд ойжуулалт, мод үржүүлэг салбарт хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Тус компани нь тасалгааны ойн үрийн аж ахуй, мод үржүүлгийн салбарт тэргүүүлэгч Нидерландын аж ахуйн нэгж бөгөөд дэвшилтэд технологи, программ  бүхий бүрэн автоматжуулсан үйлдвэр нь жилдээ 400 орчим сая модны суулгац шинээр үйлдвэрлэж, глобал зах зээлд нийлүүлдэг байна.

 Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх, доктор, профессор Н.Батхүү, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар ажиллав.