images

СҮЛД ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛОВ

ЭСЯ-ны мэдээ

2023-06-08

172

Өсвөр үе хүүхэд залуусыг спорт руу уриалан дуудах, тэдний хоорондоо ойртон танилцах, бие биеэсээ харилцан суралцах боломжийг бүрдүүлэх, багийн спортоор хичээллэх сонирхол төрүүлэх зорилгоор зохиогддог Бельгийн Монголчуудын СҮЛД холбооны нэрэмжит  SULD BASKETBALL OPEN CUP тэмцээн 2023 оны 6 сарын 3-4-ний  өдрүүдэд Бельги улсын Антверпен хотод Plantin Moretus спорт цогцолборт амжилттай явагдав. Тэмцээнд Англи, Франц, Голланд, Чех, Герман, Бельги зэрэг орнуудаас эрэгтэй эмэгтэй ангилалд нийт 17 баг оролцож тамирчид хөгжөөн дэмжигчид нийлсэн 400-аад монголчууд нэгэн дээвэр доор цугларсан спортын томоохон арга хэмжээ боллоо. Стандарт зааланд Бельгийн шүүгчдийн холбооны шүүгч нартай хамтран явуулсан тус тэмцээний:

Эрэгтэй ангилалд;

-Тэргүүн байр-SULD.BE (Бельги)

-Дэд байр- BEST FRIENDS. FR(Франц)

-Гуравдугаар байр-EMUST. CZ (Чех)

Эмэгтэй ангилалд;

-Тэргүүн байр-EMUST.CZ(Чех)

-Дэд байр.STUTTGART.DE.(Герман)

-Гуравдугаар байр SULD.BE (Бельги) багууд тодорлоо.

Шилдэг тоглогчоор эмэгтэй тамирчдаас O.Даваадаш-EMUST CZ шалгарсан бол шилдэг эрэгтэй тоглогчоор Золбоо-SULD BE шалгарлаа.

Тус тэмцээнийг Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа ЭСЯ, Бельгийн монголчууд,ТББ-уудын Нэгдсэн Зөвлөл, МҮОНРТ,  Ирээдүй монгол сургууль, Бельги дахь Монголын Эмэгтэйчүүдийн холбоо гэх зэрэг байгууллагууд дэмжин оролцлоо.