images

Элчин сайд Европын парламент болон Бельгийн парламенттай хамтран зохион байгуулж буй "Төлөөллийн асуудал" сэдэвт дээд хэмжээний уулзалтад оролцож байна.

ЭСЯ-ны мэдээ

2023-06-07

209

Элчин сайд Л.Болд Бельгийн “Эмэгтэй улс төрийн удирдагчид” /Women Political Leaders/ байгууллагаас Европын парламент болон Бельгийн парламенттай хамтран Брюссель хотноо 2023 оны 6 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулж буй "Төлөөллийн асуудал" сэдэвт дээд хэмжээний уулзалтад оролцож байна.

Дээд хэмжээний уулзалтыг нээж Бельгийн Сенатын Ерөнхийлөгч Стефани д’Хос, “Эмэгтэй улс төрийн удирдагчид” байгууллагын Ерөнхийлөгч, Үүсгэн байгуулагч Силвана Кош-Мерин, тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Обиегели Эзеквесили нар үг хэлэв. Мөн Европын парламентын Ерөнхийлөгч Роберта Мецола үг хэлсэн болно.

Тус арга хэмжээнд нийт 40 оролцогч илтгэл тавих бөгөөд нийт Бельги, Итали, Ирланд, Исланд, Канад, Молдова, Серби, Тайланд, Индонез, Филиппин, Непал, Армен, Малави, Этиоп, Ангол зэрэг 30 гаруй улс орны төлөөлөл, мөн Европын холбоо, Европын парламент, Европын хөрөнгө оруулалтын банк, НҮБ, Дэлхийн банк, НАТО зэрэг олон улсын байгууллагуудаас гадна судалгаа шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл болсон 180 гаруй төлөөлөгч оролцож байна.

“Эмэгтэй улс төрийн удирдагчид” байгууллага нь улс төрийн манлайлалд эмэгтэйчүүдийн нөлөө чухал ач холбогдолтойг дэлхий дахинаа таниулахыг зорьж ажилладаг эмэгтэй улс төрчдийн сүлжээ байгууллага бөгөөд улс төрийн удирдах албан тушаалд байгаа эмэгтэйчүүдийн тоо, нөлөөг нэмэгдүүлэхийг зорьж ажилладаг болно.