images

БЕЛЬГИЙН ОРЧИН ҮЕИЙН ТЕХНИК ТЕХНОЛОГИ БҮХИЙ ХОГ ХАЯГДАЛ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШСЭН ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ХУВИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ТАНИЛЦАВ

ЭСЯ-ны мэдээ

2023-06-03

221

Элчин сайд Л.Болд 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Антверпен хотын төрийн өмчийн ИСВАХ, болон ИБОХЕМ мөн Гент хотын хувийн өмчийн ПРЕЗЕРО зэрэг томоохон хог хаягдал дахин боловсруулах, хог хаягдлын менежментийн байгууллагуудтай уулзаж монгол улсад хог хаягдлыг боловсруулах, цаашлаад хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх зорилтод хамтран ажиллах боломжийн талаар санал мэдээлэл солилцов.

Бельги улс нь хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр Европт тэргүүлэгч орнуудын нэг юм. Нийт хог хаягдлын зөвхөн 1% -ийг газарт булдаг бөгөөд үлдсэн 99% ийг өндөр түвшинд дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулахаас гадна дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг шатаах замаар эрчим хүч үйлдвэрлэл болон орон сууц албан байгууллагуудыг дулаанаар хангахад ашигладаг. Тус уулзалтад Монгол Улсын Өргөмжит консул Поль Ван Воув,

Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц. Эрдэмбилэг мөн Европын Холбоо - Брюссель дахь Монгол Улсын Худалдааны танхим захирал П.Төмөр-Очир нар оролцов