Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын ГХЯ-ны газрын захирал Жероен Коормантай уулзав
Элчин сайд Л.Болдыг 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Бельгийн Хаант Улсын Гадаад хэргийн яамны Хоёр талт хамтын ажиллагааны газрын захирал Жероен Коорман Бельгийн Гадаад хэргийн яаманд хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд хоёр талын хамтын ажиллагаа идэвхжиж байгаад баяртай байгааг илэрхийлж, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой ажил, арга хэмжээний талаар санал, мэдээлэл солилцов.