images

Элчин сайд Л.Болд Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн ЭЗБС-ийн захиралыг хүлээн авч уулзав

ЭСЯ-ны мэдээ

2023-04-19

216

Элчин сайд Л.Болд 2023 оны 4 дүгээр сарын 17-ны Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС)-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал Т.Эрдэнэчулуун, эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Эрдэнэбаяр нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар ХААИС болон Бельги, Нидерландын их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Мөн манай ХААИС-иас Гентийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулах асуудлаар мэдээлэл солилцов. Бельгийн Гентийн Их сургуулийн Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн факультет нь дэлхийн топ 1 дүгээрт эрэмбэлэгддэг нэр хүнд бүхий сургууль юм.