Явуулын консулын үйлчилгээ үзүүлнэ
БЕЛЬГИЙН ХААНТ УЛСАД СУУГАА МОНГОЛ УЛСЫН ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭСГЭЭС 2023 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ БЯМБА ГАРАГТ (09:00-17:00) НИДЕРЛАНДЫН ЭНДХОВЕН ХОТОД ЯВУУЛЫН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
(Консулын үйлчилгээ үзүүлэх хаяг: Lichtstraat 376, 5611 Eindhoven)
Монгол Улсын иргэн та консулын үйлчилгээний талаар урьдчилан +32 473 59 0292 дугаараар холбогдож зөвлөгөө авсны үндсэн дээр мөн өдөр үйлчлүүлэх цаг авна уу. Түүнчлэн [email protected] цахим шуудангийн хаягаар зөвлөгөө, цаг авч болно.
Консулын үйлчилгээний төрөл, иргэн танаас бүрдүүлж ирэх материалын талаар доорх холбоосыг нээж мэдээлэл авна уу.
ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ
ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Шинээр бүртгүүлж буй иргэд: (16 насанд хүрсэн эсхүл 16 нас өнгөрсөн боловч өмнө биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй иргэн)
1. Төрсний гэрчилгээгээг эсхүл төрсний бүртгэлийн лавлагаагаа (е-mongolia вэб хуудаснаас авч болно) заавал авчрах шаардлагатай. Монгол Улсын төрсний гэрчилгээгүй хүнийг бүртгэх боломжгүй.
2. Эцэг, эхийн иргэний үнэмлэх эсхүл иргэний үнэмлэхний лавлагаагаа (е-mongolia вэб хуудаснаас авч болно) заавал авчрах шаардлагатай.
3. Монгол Улсад бүртгэлтэй албан ёсны хаягийн тодорхойлолтоо заавал авчрах шаардлагатай. Монголд бүртгүүлсэн албан ёсны хаяг зөрвөл Улсын бүртгэлийн ерөнхий газарт шинэчилсэн бүртгэлд бүртгэхгүй тул энэхүү хаягийн тодорхойлолтоо албан ёсоор бүртгүүлсэн хорооноосоо ойр дотны хүмүүсээрээ авахуулж зургийг нь эсхүл хуулбарыг нь авчирч болно. Эсхүл е-mongolia вэб хуудаснаас үнэгүй гаргуулан авч болдог.
4. Үндэсний энгийн гадаад паспорт.
5. Үйлчилгээний хураамж 5 евро төлсөн баримт. (ЭСЯ-ны данс: ING Bank (IBAN): BE55 3101 0394 1044, Embassy of Mongolia, Гүйлгээний утга: Овог, нэр, хийлгэж буй үйлчилгээг бичих)
25, 45 насныхаа иргэний бүртгэлд хамрагдах иргэд:
1. Хуучин иргэний үнэмлэхээ заавал авчрах.
2.Төрсний гэрчилгээ эсхүл төрсний бүртгэлийн лавлагаагаа (е-mongolia вэб хуудаснаас авч болно) заавал авчрах шаардлагатай.
3. Монгол Улсад бүртгэлтэй албан ёсны хаягийн тодорхойлолтоо заавал авчрах шаардлагатай. Монголд бүртгүүлсэн албан ёсны хаяг зөрвөл Улсын бүртгэлийн ерөнхий газарт шинэчилсэн бүртгэлд бүртгэхгүй тул энэхүү хаягийн тодорхойлолтоо албан ёсоор бүртгүүлсэн хорооноосоо ойр дотны хүмүүсээрээ авахуулж зургийг нь эсхүл хуулбарыг нь авчирч болно. Эсхүл е-mongolia вэб хуудаснаас үнэгүй гаргуулан авч болдог.
4. Үндэсний энгийн гадаад паспортоо эсхүл жолооны үнэмлэх зэрэг зурагтай баримт бичиг авчрах. (хугацаа дууссан эсэх нь хамаагүй зөвхөн тухайн хүн өөрөө мөн гэдгийг нотлох шаардлагаар)
5. Үйлчилгээний хураамж 5 евро төлсөн баримт. (ЭСЯ-ны данс: ING Bank (IBAN): BE55 3101 0394 1044, Embassy of Mongolia, Гүйлгээний утга:
Овог, нэр, хийлгэж буй үйлчилгээг бичих)
НЭМЭЛТ АНХААРАХ ЗҮЙЛС:
Бүртгэлд хамрагдах иргэд өөрсдийн ургийн овог, яс үндсээ тодорхой мэдэж байх шаардлагатай.
Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдахаар бүрдүүлсэн материалыг үндэслэн цахим бүртгэл хийгдэх тул материалыг заавал урьдчилан бэлтгэж ирэх хэрэгтэйг иргэд анхаарна уу.
Тухайн иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаас хойш 30-45 хоногийн дараа мэдээлэл нь УБЕГ-ын нэгдсэн санд хянагдаж орно.
ИТГЭМЖЛЭЛ
ИТГЭМЖЛЭЛ ҮЙЛДЭХ ТУХАЙ, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Итгэмжлэл үйлдэнэ гэдэг нь Төлөөлүүлэгч буюу иргэн Та өөрийгөө төлөөлж буй иргэнд өөрийн нэрийн өмнөөс тодорхой үйлдэл хийх эрхийг олгож байгаа үйлдэл юм. Тэрхүү үйлдлийн хууль зүйн үр дагаврыг итгэмжлэл үйлдэж буй иргэн та өөрөө хариуцна. Иймд итгэмжлэлээр олгох үйлдлийнхээ цар хүрээгээ сайтар тунгааж, олгох эрхийн тухай үг үсгийг сайтар хянаж тусгах нь зүйтэй.
Итгэмжлэлийг гурван жил хүртэлх хугацаагаар олгох боломжтой байна. Иймд иргэн та итгэмжилж буй хүндээ олгох эрхийнхээ хугацааг урьдчилан тооцож байна уу.
Таны итгэмжлэлээр олгосон үйлдлийг төлөөлөгч биечлэн гүйцэтгэх үүрэгтэй. Гэхдээ та итгэмжлэлдээ зөвшөөрвөл төлөөлөгч тань бусдад таны олгосон эрхийг мөн итгэмжлэлээр шилжүүлэх эрхтэй байж болно. Иймд та энэ эрхийг төлөөлөгчдөө олгох эсэхээ тодорхойлсон байх нь зүйтэй.
Итгэмжлэл гэрчлүүлэхэд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал:
1.Нотариатын үйлчилгээ үзүүлэхийн тулд хуулийн дагуу үйлчлүүлэгч таны хувийн байдлыг тогтоох шаардлагатай. Ийнхүү тогтооход Таны үндэсний энгийн гадаад паспорт эсхүл иргэний цахим үнэмлэх хамгийн чухал баримт бичиг тул эдгээр баримт бичгийг эх хувиар нь авч ирэх шаардлагатайг анхаарна уу.
2. Иргэн таны хүүхэд 18 нас хүрсэн бол өөрийн нэрийн өмнөөс итгэмжлэл үйлдэнэ. Өөрөөр хэлбэл эцэг, эхийн зүгээс 18 нас хүрсэн хүүхдийнхээ өмнөөс итгэмжлэл үйлдэх боломжгүйг анхаарна уу.
3. Хүүхэд буюу 18 нас хүрээгүй иргэний нэрийн өмнөөс эцэг, эх нь төлөөлж итгэмжлэл үйлдэж болно. Энэ тохиолдолд тухайн хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг болон эхийн үндэсний энгийн гадаад паспорт эсхүл иргэний цахим үнэмлэх, эцэг эх нь хамтарч итгэмжлэл гаргаагүй тохиолдолд тухайн итгэмжлэлийг олгохыг хүлээн зөвшөөрсөн тухай эцэг эсхүл эхийн бичгээр гаргасан хүсэлт шаардлагатай.
4. Итгэмжлэл үйлдэгч иргэн өөрийг нь Монгол Улсад төлөөлөх хүний иргэний үнэмлэхийн хуулбарыг авчирна. Таны итгэмжлэлд уг иргэний овог, эцэг, эхийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, утасны дугаар бичигдэх тул Та төлөөлөгчийнхөө иргэний үнэмлэхний хуулбарыг авч ирэхийн зэрэгцээ холбогдох утасны дугаарыг нь мэддэг байх шаардлагатай.
5. Итгэмжлэлийн агуулгаас шалтгаалж зарим материалууд нэмэлтээр шаардагдана. Тухайлбал: үл хөдлөх хөрөнгө худалдах, түрээслэх, барьцаалах зэрэг эрх олгох тухай итгэмжлэл гэрчлүүлэх бол тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, өв залгамжлал хүлээн авахаас татгалзах, эсхүл хүлээн авах хүсэлтээ гэрчлүүлэх тохиолдолд нас барсны гэрчилгээ, хүлээн авах, татгалзах эд хөрөнгийн талаарх мэдээлэл, гэрчилгээ, банк дахь дансны дугаар, үлдэгдлийн талаарх банкны тодорхойлолт зэрэг.
6.Үйлчилгээний хураамж 10 еврог ЭСЯ-ны дансанд шилжүүлж, шилжүүлсэн тухай баримтын хуулбарыг авч ирнэ. Консулын хэсэгт бэлнээр төлөх боломжгүйг анхаарна уу. ЭСЯ-ны данс: ING Bank (IBAN): BE55 3101 0394 1044, Embassy of Mongolia, Гүйлгээний утга: Овог, нэр, хийлгэж буй үйлчилгээг бичих
ТӨРСНИЙ БҮРТГЭЛ
Төрснөөс хойш 30 хоногийн дотор төрсний бүртгэлийг хийлгэж, төрсний гэрчилгээ авахад бүрдүүлэх материал:
1. Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг (мэдүүлгийг эндээс татаж авна уу)
2. Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадалгаа, орон нутгийн байгууллага (дүүргийн) төрсний бүртгэл хийсэн гэрчилгээг эх хувиар нь заавал авчрах. (Хүүхдийн эхийн овог, нэр, хүүхдийн төрөх үеийн жин, уртыг бичсэн, албан ёсны эмнэлгийн бланк, эмчийн гарын үсэг, тамга, тэмдэг бүхий баримт бичиг) Эмнэлгийн байгууллагын магадалгааны албан ёсны орчуулга эх хувиараа.
Жич: Тухайн улсаас олгосон төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадалгаа, гэрчилгээнд бичигдсэн төрүүлсэн эхийн нэр, иргэншил зөрүүтэй тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэл хийхээс татгалздаг болно.
3. Эцэг, эхийн иргэний үнэмлэх эсхүл иргэний үнэмлэхний лавлагаагаа (е-mongolia вэб хуудаснаас авч болно). Эцэг эхийн аль нэг нь гадаад хүн бол паспорт, эсхүл түүнийг орлох баримт бичиг.
4. Тухайн хүүхдийн эцэг, эхээс гаргасан өргөдөл
а) Эцэг эх нь гэрлэлтээ албан ёсоор батлуулсан бол гэрлэлтийн гэрчилгээг эсхүл гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаа (е-mongolia вэб хуудаснаас авч болно) авчрах бөгөөд дараах өргөдлийн маягтыг бөглөнө. (өргөдлийн маягтыг эндээс татаж авна уу) Хэрвээ гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бол тухайн улсад гэрлэлтээ бүртгүүлсэн гэрчилгээ, түүний албан ёсны орчуулгыг авчирна.
б) Эцэг эх нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч эцгийн нэрээр овоглох хүсэлтэй бол эцэг эх нь тус тусдаа өргөдөл гаргана. Энэ тохиолдолд эцэг, эх нь өөрийн биеэр консулын газар ирэх шаардлагатай. Аль нэг нь ирэх боломжгүй бол өргөдлөө нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай. (эхийн өргөдлийн загварыг эндээс үзнэ үү) (эцгийн өргөдлийн загварыг эндээс үзнэ үү)
Жич: Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ бүртгүүлэхдээ өргөдөл гаргаагүй, эсхүл эцэг, эхийн хэн нэгний өмнөх гэрлэлт дуусгавар болоогүй бол хүүхдийн эхийн овог нэрээр төрсний бүртгэлд бүртгэх хуулийн заалттай болно.
в) Хэрвээ эцэг, эх-ийн хэн нэг нь гадаад улсын иргэн бол хүүхдийг Монгол Улсын иргэнээр төрсний бүртгэлд бүртгүүлэх тухай эцэг, эх харилцан тохиролцож энэ тухайгаа тус тусдаа гаргасан өргөдөлдөө тусгасан байна. (өргөдлийн загварыг эндээс үзнэ үү) Гадаад эцэг, эх өргөдлөө өөрийн эх хэл дээр бичиж баталгаат орчуулагчаар орчуулуулсан байх шаардлагатай.
5. Үйлчилгээний хураамж 10 евро төлсөн баримт (ЭСЯ-ны данс: ING Bank (IBAN): BE55 3101 0394 1044, Embassy of Mongolia, Гүйлгээний утга: Овог, нэр, хийлгэж буй үйлчилгээг бичих)
Төрснөөс хойш 30 хоног өнгөрсөн буюу хуулийн хугацаа хэтэрсэн төрсний бүртгэлийг хийлгэж, төрсний гэрчилгээ авахад бүрдүүлэх материал:
1. Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг (мэдүүлгийг эндээс татаж авна уу)
2. Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадалгаа, гэрчилгээг эх хувиар нь заавал авчрах. (Хүүхдийн эхийн овог, нэр, хүүхдийн төрөх үеийн жин, уртыг бичсэн, албан ёсны эмнэлгийн бланк, эмчийн гарын үсэг, тамга, тэмдэг бүхий баримт бичиг) Эмнэлгийн байгууллагын магадалгааны албан ёсны орчуулга эх хувиараа.
Жич: Тухайн улсаас олгосон төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадалгаа, гэрчилгээнд бичигдсэн төрүүлсэн эхийн нэр, иргэншил зөрүүтэй тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэл хийхээс татгалздаг болно.
3. Хүүхэд төрснөөс хойш эрүүл бойжиж байгаа тухай эмнэлгийн байгууллагын магадалгаа, бичгийг эх хувиар нь заавал авчрах. (Хүүхдийн овог нэрийг бичсэн, үзлэг хийсэн албан ёсны эмнэлгийн бланк, эмчийн гарын үсэг, тамга, тэмдэг бүхий баримт бичиг) Эрүүл бойжиж байгаа тухай эмнэлгийн байгууллагын магадалгаа, бичгийн албан ёсны орчуулга эх хувиараа. Эдгээр баримт бичгүүд УБЕГ-т эх хувиараа хүргэгддэг болно.
4. Эцэг, эхийн иргэний үнэмлэх эсхүл иргэний үнэмлэхний лавлагаагаа (е-mongolia вэб хуудаснаас авч болно) Эцэг эхийн аль нэг нь гадаад хүн бол паспорт, эсхүл түүнийг орлох баримт бичиг.
5. Эцэг, эхийн аль нэг нь гадаад хүн бол тухайн улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт эх хувиараа заавал шаардлагатай. (Энэхүү тодорхойлолт нь албан бланк дээр эрх бүхий албан тушаалтны гарын үсэг тамга, тэмдэгтэй байхыг шаардана) Эрх бүхий байгууллагын тодорхойлолтын албан ёсны орчуулга эх хувиараа. Эдгээр баримт бичгүүд УБЕГ-т эх хувиараа хүргэгддэг болно.
6. Тухайн хүүхдийн эцэг, эхээс гаргасан өргөдөл
а) Эцэг эх нь гэрлэлтээ албан ёсоор батлуулсан бол гэрлэлтийн гэрчилгээг эсхүл гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаа (е-mongolia вэб хуудаснаас авч болно) авчрах бөгөөд дараах өргөдлийн маягтыг бөглөнө. (өргөдлийн маягтыг эндээс татаж авна уу) Хэрвээ гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бол тухайн улсад гэрлэлтээ бүртгүүлсэн гэрчилгээ, түүний албан ёсны орчуулгыг эх хувиар нь авчирна.
б) Эцэг эх нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч эцгийн нэрээр овоглох хүсэлтэй бол эцэг эх нь тус тусдаа өргөдөл гаргана. Энэ тохиолдолд эцэг, эх нь өөрийн биеэр консулын газар ирэх шаардлагатай. Аль нэг нь ирэх боломжгүй бол өргөдлөө нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай. (эхийн өргөдлийн загварыг эндээс үзнэ үү), (эцгийн өргөдлийн загварыг эндээс үзнэ үү)
Жич: Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ бүртүүлэхдээ өргөдөл гаргаагүй, эсхүл эцэг, эхийн хэн нэгний өмнөх гэрлэлт дуусгавар болоогүй бол хүүхдийн эхийн овог нэрээр төрсний бүртгэлд бүртгэх хуулийн заалттай болно.
в) Хэрвээ эцэг, эх-ийн хэн нэг нь гадаад улсын иргэн бол хүүхдийг Монгол Улсын иргэнээр төрсний бүртгэлд бүртгүүлэх тухай эцэг, эх харилцан тохиролцож энэ тухайгаа тус тусдаа гаргасан өргөдөлдөө тусгасан байна. (өргөдлийн загварыг эндээс үзнэ үү) Гадаад эцэг, эх өргөдлөө өөрийн эх хэл дээр бичиж баталгаат орчуулагчаар орчуулуулсан байх шаардлагатай.
7. Үйлчилгээний хураамж 10 евро төлсөн баримт (ЭСЯ-ны данс: ING Bank (IBAN): BE55 3101 0394 1044, Embassy of Mongolia, Гүйлгээний утга: Овог, нэр, хийлгэж буй үйлчилгээг бичих)
ГЭРЛЭСНИЙ БҮРТГЭЛ
Бельгийн Хаант Улс, Нидерландын Хаант Улс, Люксембургийн Их Гүнт Улсын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын харьяат иргэд хоорондоо эсхүл дээрх улсуудад удаан хугацаагаар амьдарч буй гадаад улсын иргэнтэй гэрлэх бол гэрлэлтийг тус ЭСЯ-ны консулын хэсэгт бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгоно.
Гэрлэх хосууд дараах баримт бичгийг бүрдүүлж Консулын хэсэгт биеэр ирж бүртгүүлнэ. Гэрлэлт бүртгүүлэх, гэрлэлтийн гэрчилгээ авахад дараах материалыг бүрдүүлнэ:
1. Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэг (мэдүүлгийг эндээс татаж авна уу)
2. ЭСЯ-д хандаж гаргасан өргөдлийн маягт (эмэгтэй өргөдлийн маягт), (эрэгтэй өргөдлийн маягт) Гэрлэхийг хүсэгчийн аль нэг нь гадаад улсын иргэн бол өргөдлийн маягтын загварын дагуу өөрийн улсын хэл дээр өргөдлөө бичиж, орчуулгыг хавсаргана.
3. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх. Гэрлэхийг хүсэгчдийн аль нэг нь гадаад улсын иргэн бол тухайн улсынх нь хүчин төгөлдөр паспорт, эсхүл түүнийг орлох баримт бичиг.
4. Гэрлэхийг хүсэгчдийн өмнө нь гэрлэж байгаагүй тухай лавлагаа, гэрлэлтээ цуцлуулсан бол нотлох баримт бичиг. (Монгол Улсын иргэнтэй гэрлэх гадаад улсын иргэний хувьд тухайн улсын холбогдох эрх бүхий байгууллагаас энэ талаарх тамга тэмдэг бүхий лавлагаа баримт бичиг эх хувиараа. Түүнийг баталгаат орчуулагчаар орчуулуулсан эх хувь)
5. Эмнэлгийн байгууллагын дараах 3 төрлийн тодорхойлолт, шинжилгээний хариу (Гадаад улсад шинжилгээ хийлгэсэн бол орчуулгын хамт) эсвэл Өрхийн эмчийн үзлэгээр СӨРӨГ болохыг тодорхойлсон тодорхойлолт байж болно.
-Сэтгэц
-Сүрьеэ
- ДОХ (HIV)
6. Үйлчилгээний хураамж 10 евро төлсөн баримт (ЭСЯ-ны данс: ING Bank (IBAN): BE55 3101 0394 1044, Embassy of Mongolia, Гүйлгээний утга: Овог, нэр, хийлгэж буй үйлчилгээг бичих)
Жич: Гэрлэх хосуудын буюу эхнэр, нөхрийн гэрчээр тус бүр нэг иргэн хүчин төгөлдөр баримт бичгийн хамт Консулын хэсэгт биечлэн ирэх шаардлагатай.
БАРИМТ БИЧИГ БАТАЛГААЖУУЛАХ
Иргэн баримт бичгийн хуулбар үнэн зөвийг гэрчлэх үйлчилгээг Консулын хэсэгт өөрийн биеэр ирэх, эсхүл баталгаат шуудангаар гэрчлүүлэх баримт бичгээ илгээх замаар авч болно.
Иргэн та дээрх үйлчилгээг авахын тулд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
- Гэрчлэх баримт бичгийн эх хувь
- Үйлчлүүлэгчийн хүчинтэй гадаад паспорт эсхүл иргэний цахим үнэмлэх эх хувиар авчрах, шуудангаар илгээсэн тохиолдолд эдгээр баримт бичгийн хуулбар
- Баримт бичгийн хуулбар үнэн зөвийг гэрчлүүлсэн үйлчилгээний төлбөр төлсөн баримт Тус үйлчилгээ нь хуудас тутам нь 5 еврогийн төлбөртэй болно. (ЭСЯ-ны данс: ING Bank (IBAN): BE55 3101 0394 1044, Embassy of Mongolia, Гүйлгээний утга: Овог, нэр, хийлгэж буй үйлчилгээг бичих)
БУЦАХ ҮНЭМЛЭХ
Бельгийн Хаант Улс, Нидерландын Хаант Улс, Люксембургийн Их Гүнт Улсад зорчиж буй болон оршин суугаа Монгол Улсын иргэн үндэсний энгийн гадаад паспортоо үрэгдүүлсэн, гэмтээсэн, шинээр захиалан авах цаг хугацааны боломжгүй, нэн яаралтай эх орондоо буцах шаардлага гарсан бол тус ЭСЯ-ны Консулын хэсэгт хандаж "Буцах үнэмлэх" (Travel document) авах хүсэлт гаргах боломжтой.
Буцах үнэмлэх авахад шаардлагатай бүрдүүлэх материалууд:
1. Буцах үнэмлэхний мэдүүлгийн маягт (маягтын загвар татаж авах)
2. Буцах үнэмлэх хүсэх тухай өргөдөл (өргөдлийн загвар татаж авах)
3. Иргэний үнэмлэх эсхүл иргэний бүртгэлийн лавлагаагаа (e-mongolia вэб хуудаснаас авч болно)
4. Үндэсний гадаад паспортыг үрэгдүүлсэн, гээгдүүлсэн тухай тодорхойлолт (тухайн улсын цагдаагийн байгууллагын тодорхойлолт)
5. Цээж зураг 2 хувь (3.5х4.5 см-ийн хэмжээтэй, цагаан дэвсгэртэй)
6. Буцах үнэмлэхний төлбөр 15 евро төлсөн баримт (ЭСЯ-ны данс: ING Bank (IBAN): BE55 3101 0394 1044, Embassy of Mongolia, Гүйлгээний утга: Овог, нэр, хийлгэж буй үйлчилгээг бичих)
ГАДААД ПАСПОРТ
Бельгийн Хаант Улс, Нидерландын Хаант Улс, Люксембургийн Их гүнт Улсад оршин сууж буй Монгол Улсын иргэд Үндэсний энгийн гадаад паспортын хугацаа дууссан, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд шинээр гадаад паспортоо захиалан авах боломжтой.
Гадаад паспортын захиалга хүлээн авснаас хойш логистикийн хүндрэлээс шалтгаалан Монголоос 3-4 сарын дараа ирж байгаа тул гадаад паспортоо шуурхай авахын тулд манай консулын хэсэгт хандаж ИТГЭМЖЛЭЛ хийлгэхийг зөвлөж байна. Энэ тохиолдолд таныг төлөөлж буй хүн паспортыг тань таны өмнөөс Монголд захиалж хүлээн аваад улмаар DHL (35 орчим евро), Монгол шуудангаар (23 орчим евро) таны амьдарч буй хаяг руу шууд илгээх боломжтой юм. Энэ нь зардал чирэгдэл багатай, цаг хугацаа хэмнэсэн шийдэл болохыг анхаарна уу.
Та ЭСЯ-аар гадаад паспортоо захиалах бол доорх материалыг бүрдүүлэн ЭСЯ-ны Консулын хэсэг дээр биечлэн ирэх (паспорт захиалсан хуудас дээр гарын үсэг зурж, материал хүлээлгэн өгнө) шаардлагатай. Мөн паспорт хэвлэгдэж ирсний дараа өөрийн биеэр дахин ирж хэвлэгдсэн паспортыг хүлээн авна.
Та урьдчилан ЭСЯ-ны Консулын хэсгийн ЦАГ АВАХ цэс руу орж цаг авах шаардлагатай.
ЭСЯ-аар гадаад паспорт шинээр авахад бүрдүүлэх материал:
- Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг
- Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан өргөдөл
- Хугацаа нь дуусаагүй иргэний үнэмлэх (хэрэв иргэний үнэмлэхний хугацаа дууссан бол захиалга хийгдэх боломжгүй болно)
- Хуучин гадаад паспортын нүүр хэсгийн хуулбар
- Паспортоо алдаж үргэдүүлсэн тохиолдолд үүнийг магадалсан цагдаагийн байгууллагын тодорхойлолт
- Үйлчилгээний хураамж 50 евро төлсөн баримт (ЭСЯ-ны данс: ING Bank (IBAN): BE55 3101 0394 1044, Embassy of Mongolia, Гүйлгээний утга: Овог, нэр, хийлгэж буй үйлчилгээг бичих)
- Цээж зургийг http://photo.burtgel.gov.mn цахим хаягт орж, зааврын дагуу өөрөө илгээнэ.
ЭСЯ-аар хүүхдэд гадаад паспорт авахад бүрдүүлэх материал:
- Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг
- Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан өргөдөл
- 16-аас доош насны хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар;
- Эцэг, эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар;
- Хуучин гадаад паспортын нүүр хэсгийн хуулбар;
- Паспортоо алдаж үргэдүүлсэн тохиолдолд үүнийг магадалсан цагдаагийн байгууллагын тодорхойлолт,
- Үйлчилгээний хураамж төлсөн баримт (ЭСЯ-ны данс: ING Bank (IBAN): BE55 3101 0394 1044, Embassy of Mongolia, Гүйлгээний утга: Овог, нэр, хийлгэж буй үйлчилгээг бичих)
- Цээж зургийг http://photo.burtgel.gov.mn цахим хаягт орж, зааврын дагуу өөрөө илгээнэ.
АНХААРАХ ЗҮЙЛС:
Иргэд гадаад паспортын цээж зургаа дараах цахим хаягаар http://photo.burtgel.gov.mn/ илгээх шаадлагатай болохыг анхааралдаа авна уу!!! Цээж зургаа дээрх цахим хаягаар оруулж, илгээгээгүй тохиолдолд захиалга албажихгүй болохыг анхаарна уу!!!
Иргэний Улсын бүртгэлийн хуулиар 16, 25, 45 насанд хүрсэн хүн зайлшгүй иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай. Зарим иргэд иргэний үнэмлэхний хугацаа /иргэний үнэмлэхийн хугацааг шалгах/ дууссан байгааг анзаараагүйн улмаас гадаад паспорт хэвлэгдэхгүй хүндрэл гардаг болохыг анхаарна уу.
Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхийг зогсоосон болно. Гадаад паспортад сунгалт хийхгүй болсон нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор хийгдэж буй ажил юм.
Хэвлэгдсэн гадаад паспортыг зөвхөн эзэмшигчид хүлээлгэн өгнө.