images

Брюссель дахь Монгол Улсын Худалдааны танхимын нээлт боллоо

Embassy news

2023-04-06

163

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын салбар танхим болох Брюссель дахь Монгол Улсын Худалдааны танхимын нээлт 2023 оны 04 сарын 03-наас 04-ний өдрүүдэд Брюссель, Люксембург хотуудад боллоо. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, дарга Т.Дүүрэн, Брюссель дахь Монгол Улсын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал П.Төмөр-Очир болон бусад төлөөлөгчид оролцлоо.

Брюссель дахь Монгол Улсын Худалдааны танхим нь Монгол Улсаас Европын холбоонд гаргах экспортын бараа бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг олшруулах, Европын Холбооноос Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, “ченжийн бус”, нэмүү өртөг шингэсэн шууд экспортын гарцыг өргөжүүлэх зэргээр ажиллах юм.

Энэ үеэр МҮХАҮТ, Брюсселийн худалдааны танхим хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг мөн байгууллаа.