images

МОНГОЛ УЛСЫН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХИЙГ ДҮЙЦҮҮЛЭН СОЛИХ ТУХАЙ НЭМЭЛТ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАГДЛАА

ЭСЯ-ны мэдээ

2023-03-27

301

Элчин сайд Л.Болд 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын жолооны үнэмлэхийн асуудлаар Бельгийн Зам, тээврийн хөдөлгөөний яамтай байгуулах Санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэхүү Санамж бичгийн 8 дугаар зүйлд заасны дагуу тус баримт бичиг нь гарын үсэг зурсан сар /3 дугаар/-ын дараагийн сар буюу 2023 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох юм.

Тус ЭСЯ-аас Монгол Улсын жолооны үнэмлэхийг Европын холбооны гишүүн орнуудаас анх удаа Бельгийн талд 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр албан ёсоор хүлээн зөвшөөрүүлж, үнэмлэхийг Бельгийн талтай дүйцүүлэн солих ажлыг тус улсын хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах ажлыг ийнхүү эцэслэн тохиров.

Санамж бичгийн дагуу Бельгид оршин сууж байх хугацаандаа жолооны үнэмлэхээ Монголоос /шинэчлэх, солих/ авсан иргэд үнэмлэхээ Бельгийн жолооны үнэмлэхээр солиулах боломж бүрдэж, энэ тухай мэдээллийг Тус ЭСЯ-наас иргэдэд түгээж, үнэмлэх солих ажлыг эхлүүлээд байна. 

Та Монгол Улсын жолооны үнэмлэхээ хэрхэн солиулах талаар тус вэб хуудасны Консулын үйлчилгээ цэс дэх ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ СОЛИУЛАХ ТУХАЙ хэсгээс нэмэлт мэдээлэл авна уу. Эсвэл энэ холбоос дээр дарна уу.