images

Элчин сайд Л. Болд Европын Комиссын ХАА Хөдөөгийн хөгжлийн газрын дарга н. Жон Кларк, Эрүүл мэнд, Хүнсний аюулгүй байдлын ерөнхий газрын зөвлөх х. Силви Кулон нартай уулзав

ЭСЯ-ны мэдээ

2023-03-21

252

Элчин сайд Л. Болд 2023 оны 3 сарын 20-ны өдөр Европын Комиссын Хөдөө аж ахуй, Хөдөөгийн хөгжлийн ерөнхий газрын Олон улсын харилцааны асуудал хариуцсан газрын дарга н. Жон Кларк, Эрүүл мэнд, Хүнсний аюулгүй байдлын ерөнхий газрын зөвлөх х. Силви Кулон болон холбогдох бусад албаны хүмүүстэй уулзаж ярилцлаа.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл хүнс” хөтөлбөртэй холбогдуулж Европын холбоонд Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эскпортыг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо.

Европын холбооны хүнсний экспортын бүтээгдэхүүнүүдэд тавигддаг шаардлага стандартуудыг Монгол Улс хангах бүрэн бололцоотой бөгөөд ялангуяа, Монгол Улс ноос, ноолууран бүтээгдэхүүнийхээ газар зүйн заалтыг баталгаажуулж, хамгаалалттай болгосоноор дээрх бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжтой талаар н. Кларк онцоллоо.

Эхний ээлжид ЕХ-ны зах зээлийн шаардлагын дагуу өлөн гэдэс, зөгийн бал дахь эм, пестицитийн үлдэгдлийг хянах төлөвлөгөөг боловсронгуй болгох, зарим бүтээгдэхүүний экспортод тавигдах эрүүл ахуйн шаардлагыг тодорхой болгож ажиллахаар хоёр тал тохиролцлоо