images

ЭЙНДХОВЕНЫ ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ДОКТОР ХӨТӨЛБӨРИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2023-03-15

217

Элчин сайд Л.Болд 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Нидерландын  Эйндховены Технологийн Их Сургуулийн Инженерчлэлийн Доктор хөтөлбөрийн захирал Д.Янжиндуламыг хүлээн авч уулзав.

Захирал Д.Янжиндуламын зүгээс Нидерланд, Монголын соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаас гадна худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр тус ЭСЯ-тай хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ.

Мөн Нидерландад суралцах Монгол оюутан сурагчдын тоог нэмэгдүүлэх, Бенилюксийн орнуудын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах чиглэлээр ажиллах, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Брюссель хотноо ойрын хугацаанд нээхээр төлөвлөж буй Брюссель дэх Монголын худалдааны танхимын нээлт, сурталчилгааг Нидерландын Эйндховен хотноо хамтран зохион байгуулах зэрэг ажлуудын бэлтгэл ажлын талаар ярилцав.

Тэрээр Говь-Алтай аймгийн Тайшир сумд төрсөн бөгөөд өдгөө дэлхийн түвшинд үнэлэгдэх мэргэжилтэн болж, улсынхаа нэр хүндийг өндөрт өргөн яваа залуучуудын төлөөлөл юм.