Элчин сайд Л.Болд 3 дугаар сарын 8-ны өдөр Химийн зэвсгийг хориглох байгууллагын Олон улсын хамтын ажиллагаа, тусламжийн газрын дарга хатагтай Казуми Икеда Лархед болон бусад албаны хүмүүстэй уулзав
Элчин сайд Л.Болд 3 дугаар сарын 8-ны өдөр Химийн зэвсгийг хориглох байгууллагын Олон улсын хамтын ажиллагаа, тусламжийн газрын дарга хатагтай Казуми Икеда Лархед болон бусад албаны хүмүүстэй уулзаж Монгол Улс, ХЗХБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтаар Химийн зэвсгийг хориглох конвенцийн хэрэгжилтийг хангахтай холбоотой Монгол Улсын хууль эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох, химийн хорт бодисыг илрүүлэх, хамгаалах хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжийг сайжруулах боломж, бололцооны талаар болон Үндэсний албаны чадавхийг бэхжүүлэхтэй холбоотой асуудлуудаар санал солилцлоо.
Мөн 5 дугаар сард Гааг хотноо зохион байгуулагдах конвенцийн хэрэгжилтийн 5 дугаар дүгнэлтийн хурлын бэлтгэл ажил, удахгүй нээлтээ хийх тус байгууллагын Хими-технологийн шинэ төвийн үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцлоо.