images

БЕЛЬГИЙН ОРЧИН ҮЕИЙН ТЕХНИК ТЕХНОЛОГИ БҮХИЙ ҮХЭР, АДУУ, ЯМААНЫ АЖ АХУЙ БОЛОН БҮРЭН АВТОМАТЖУУЛСАН БИО ХҮЛЭМЖТЭЙ ТАНИЛЦАВ

ЭСЯ-ны мэдээ

2023-03-07

209

Европын өндөр хөгжилтэй орнуудын хөдөө аж ахуйн салбарын туршлагыг судалж, Монголд таниулан нэвтрүүлэх зорилготой “Nomadic Hub” багийн гишүүдийг Элчин сайд Л.Болд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч уулзан санал, мэдээлэл солилцов.

Мөн тус багийн гишүүдийн зүгээс Европын өндөр хөгжилтэй орнуудын хөдөө аж ахуйн хөгжлийн чиг хандлага, туршлагыг сурвалжилсан нэвтрүүлэг, шторк бэлдэхэд нь дэмжлэг үзүүлж, Бельгийн Фламанд мужийн орчин үеийн техник технологи бүхий үхэр, адуу, ямааны аж ахуй болон бүрэн автоматжуулсан био хүлэмжтэй танилцах аяллыг энэ өдөр зохион байгуулж, оролцов.