images

Элчин сайд Л.Болд Жон Кокерил ХХК-ны удирдлагуудтай уулзлаа.

ЭСЯ-ны мэдээ

2023-03-03

256

Элчин сайд Л.Болд 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүнд аж үйлдвэрийн салбарт дэлхийд тэргүүлэгч, Бельгийн Хаант Улсын вагон, зүтгүүр, машин, техникийн үйлдвэрийн хамгийн том компани болох Жон Кокерил ХХК-ны удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар, тус компани Монгол Улсад хүнд машин, механизмын үйлдвэрлэлийн ноу-хауг нэвтрүүлэх, Монгол Улсын төмөр зам, Улаанбаатар хотын метро, нийтийн тээврийн салбарт хөрөнгө оруулах, тэдгээртэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, Монгол Улсын ижил төрлийн компаниудтай үр дүнтэй хамтын ажиллагааг эхлүүлэхийн төлөө ажиллаж байгаа талаар танилцууллаа.