Элчин сайд Л.Болд “Ардчиллын төлөөх эвслийн форум” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгт оролцов.
Элчин сайд Л.Болд Европын холбоо (EU), Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн (International IDEA)-гээс Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо 2023 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Ардчиллын төлөөх эвслийн форум” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгт оролцов. Уулзалт, хэлэлцүүлгийн Евро комиссын Олон улсын хамтын ажиллагааны комиссар Жутта Урпилайнен нээж үг хэлэв. Хэлэлцүүлэгт Евро коммисын дэд ерөнхийлөгч Дубравка Суица, Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн ерөнхий нарийн бичгийн дарга Доктор Кэвин Касас Замора, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ардчиллын төлөөх уулзалт хэлэлцүүлгийн зохицуулагч Жони Волш зэрэг албан тушаалтнууд оролцлоо. Энэ онд Ардчиллын төлөөх дээд хэмжээний таван удаагийн томоохон форум дэлхийн хэмжээнд бүсчлэн зохион байгуулагдах юм.