Элчин сайд Л.Болд Европын Холбооны Зөвлөлийн Тамгын газрын Гадаад харилцааны Ерөнхий газрын дарга Мэриэм Ван Ден Хьювэлтэй уулзлаа.
2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Элчин сайд Л.Болд Европын Холбооны Зөвлөлийн Тамгын газрын Гадаад харилцааны Ерөнхий газрын дарга Мэриэм Ван Ден Хьювэлтэй уулзлаа.
Уулзалтаар, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч х.Урсула вон дер Лайен нарын зурсан Ойн түншлэлийн талаар ярилцав. Х. Мэриэм Ван Дэн Хьювел энэхүү түншлэл нь цаашид Монгол Улс, Европын Холбооны хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болно гэдгийг онцоллоо. Мөн уулзалтаар 2023 онд болох Монгол Улс, Европын холбооны хамтарсан уулзалтуудын талаар ярилцаж, цаашид хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцлоо.