images

Элчин сайд Л.Болд Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчийн сонгуульд БНФУ-аас нэр дэвшигч Никола Гийюг хүлээн авч уулзав

ЭСЯ-ны мэдээ

2023-02-10

197

Элчин сайд Л.Болд Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчийн сонгуульд БНФУ-аас нэр дэвшигч Никола Гийю 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзав.

Ноён Н.Гийю олон улсын эрүүгийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн шүүгч бөгөөд 2019 оноос Гааг хотноо байрладаг Косовогийн асуудлаарх тусгай танхимд шүүгчээр ажиллаж байгаа ажээ.

Тэрээр Олон улсын эрүүгийн шүүхийн 2024-2033 оны шүүгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна. Олон улсын эрүүгийн шүүхийн 6 шүүгчийн сонгох сонгууль Нью-Йорк хотноо 2023 оны 12 дугаар сард буюу Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд Оролцогч талуудын 22 дугаар чуулганы үеэр болох юм.