Элчин сайд Л.Болд Европын Комиссын Гадаад үйл ажиллагааны албаны Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан газрын дарга х. Паола Памполини болон албаны бусад хүмүүстэй уулзлаа.
2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Элчин сайд Л.Болд Европын Комиссын Гадаад үйл ажиллагааны албаны Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан газрын дарга х. Паола Памполини болон албаны бусад хүмүүстэй уулзлаа.
Уулзалтаар 2023 онд Брюссель хотод болох Европын Холбоо, Монгол Улсын хоёр талын хамтарсан хорооны хурал, хүний эрхийн дэд хороо, худалдаа, хөрөнгө оруулалтын дэд ажлын хэсгүүдийн уулзалтуудыг зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлуудын талаар ярилцлаа. Ялангуяа, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч х.Урсула вон дер Лайен нарын зурсан Ойн түншлэлийн Санамж бичгийн хэрэгжилтийн талаар ярилцаж, Санамж бичгийн 4 дүгээр зүйлд заасан Замын зураг (Roadmap)-ийг боловсруулах ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах талаар талууд тохиролцлоо.