images

ЭЛЧИН САЙД Л.БОЛД БРЮССЕЛЬ ДЭХ ДИПЛОМАТ АКАДЕМИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2023-02-03

217

Элчин сайд Л.Болд 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Брюссель дэх Дипломат академийн Ерөнхийлөгч Гий Оливие Фоор болон тус академийн Ерөнхий нарийн бичгийн дарга Надя Карореро нартай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.  

Уулзалтаар тус академийн урт болон богино хугацааны сургалтуудад залуу дипломатуудыг суралцуулах, хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, Дипломат академи болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх Дипломат академи хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулах боломжийг судлах чиглэлээр хамтран ажиллахаар тохиров. Ерөнхийлөгч Гий Оливие Фоорын зүгээс эдгээр санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.