images

Элчин сайд Л.Болд доктор Кэвин Касас Заморатай уулзав

ЭСЯ-ны мэдээ

2023-02-03

298

Элчин сайд Л.Болд 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр “Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн” (International IDEA)-гээс гишүүн орнуудынхаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй хийсэн “Дэлхийн шинэ геополитикийн нөхцөл байдал дахь Европын холбооны ардчиллын төлөөх гадаад үйл ажиллагаа” сэдэвт cеминарын дараах хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв. Энэ үеэрээ тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Доктор Кэвин Касас Заморатай уулзаж үндсэн илтгэл болоод тус илтгэлд дурдагдсан зөвлөмжийн талаар санал солилцов. Уулзалтын төгсгөлд Доктор Кэвин Касас Замораг 2023 онд Монгол Улсад айлчлахыг урьсныг тэрээр талархан хүлээн авч байгаагаа илэрхийлэв. Доктор Кэвин Касас Замора нь өмнө Коста-Рика улсын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн юм.