images

ЭЛЧИН САЙД Л.БОЛД ЕВРОПЫН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮН М.ПИЙПЕРТЭЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2023-02-02

172

Элчин сайд Л.Болд 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Европын парламентын гишүүн, Европын парламент дахь Ардын намын Германы төлөөлөгчдийн тэргүүн Ноён Маркус Пийпертэй уулзаж, хоёр талын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

Уулзалтаар Эрчим хүчний хаартын оролцогч талуудын бага хурлын асуудлаар мэдээлэл солилцож, тус бага хурлын талаар Европын холбооны баримталж буй байр суурь, хэтийн төлөв, “Монгол Улс, Европын Холбоо хоорондын Ойн түншлэлийн тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх, мөн ашигт малтмалын салбарт ЕХ-ны гишүүн орнуудтай хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.