ТӨРСНИЙ БҮРТГЭЛ
2022-11-02
Бельгийн Хаант Улс, Нидерландын Хаант Улс, Люксембургийн Их Гүнт Улсын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын харьяат иргэдээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн төрсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно.
Монгол Улсын Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу шинэ төрсөн хүүхдийг 30 хоногийн дотор бүртгүүлж төрсний гэрчилгээ авах шаардлагатайг анхаарна уу.
Төрснөөс хойш 30 хоногийн дотор төрсний бүртгэлийг хийлгэж, төрсний гэрчилгээ авахад бүрдүүлэх материал:
1. Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг (мэдүүлгийг эндээс татаж авна уу)
2. Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадалгаа (Хүүхдийн эхийн овог, нэр, хүүхдийн төрөх үеийн жин, уртыг бичсэн, албан ёсны эмнэлгийн бланк, эмчийн гарын үсэг, тамга, тэмдэг бүхий баримт бичиг) Эмнэлгийн байгууллагын магадалгааны албан ёсны орчуулга эх хувиараа.
3. Орон нутгийн байгууллага (дүүргээс олгосон хүүхдийн нэр, эхийн нэр, эцгийн нэр төрсөн он сар өдөр тусгасан. Бельгид BE гэсэн тодотголтой QR кодтой) төрсний бүртгэл хийсэн гэрчилгээ эх хувиар нь заавал авчрах. Энэ албан бичгийн албан ёсны орчуулга эх хувиараа.
Жич: Тухайн улсаас олгосон төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадалгаа, гэрчилгээнд бичигдсэн төрүүлсэн эхийн нэр, иргэншил зөрүүтэй тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэл хийхээс татгалздаг болно.
4. Эцэг, эхийн иргэний үнэмлэх эсхүл иргэний үнэмлэхний лавлагаагаа (е-mongolia вэб хуудаснаас авч болно). Эцэг эхийн аль нэг нь гадаад хүн бол паспорт, эсхүл түүнийг орлох баримт бичиг.
5. Тухайн хүүхдийн эцэг, эхээс гаргасан өргөдөл
а) Эцэг эх нь гэрлэлтээ албан ёсоор батлуулсан бол гэрлэлтийн гэрчилгээг эсхүл гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаа (е-mongolia вэб хуудаснаас авч болно) авчрах бөгөөд дараах өргөдлийн маягтыг бөглөнө. (өргөдлийн маягтыг эндээс татаж авна уу) Хэрвээ гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бол тухайн улсад гэрлэлтээ бүртгүүлсэн гэрчилгээ, түүний албан ёсны орчуулгыг авчирна.
б) Эцэг эх нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч эцгийн нэрээр овоглох хүсэлтэй бол эцэг эх нь тус тусдаа өргөдөл гаргана. Энэ тохиолдолд эцэг, эх нь өөрийн биеэр консулын газар ирэх шаардлагатай. Аль нэг нь ирэх боломжгүй бол өргөдлөө нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай. (эхийн өргөдлийн загварыг эндээс үзнэ үү) (эцгийн өргөдлийн загварыг эндээс үзнэ үү)
Жич: Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ бүртгүүлэхдээ өргөдөл гаргаагүй, эсхүл эцэг, эхийн хэн нэгний өмнөх гэрлэлт дуусгавар болоогүй бол хүүхдийн эхийн овог нэрээр төрсний бүртгэлд бүртгэх хуулийн заалттай болно.
в) Хэрвээ эцэг, эх-ийн хэн нэг нь гадаад улсын иргэн бол хүүхдийг Монгол Улсын иргэнээр төрсний бүртгэлд бүртгүүлэх тухай эцэг, эх харилцан тохиролцож энэ тухайгаа тус тусдаа гаргасан өргөдөлдөө тусгасан байна. (өргөдлийн загварыг эндээс үзнэ үү) Гадаад эцэг, эх өргөдлөө өөрийн эх хэл дээр бичиж баталгаат орчуулагчаар орчуулуулсан байх шаардлагатай.
6. Үйлчилгээний хураамж 10 евро төлсөн баримт (ЭСЯ-ны данс: ING Bank (IBAN): BE55 3101 0394 1044, Embassy of Mongolia, Гүйлгээний утга: Овог, нэр, хийлгэж буй үйлчилгээг бичих)
Төрснөөс хойш 30 хоног өнгөрсөн буюу хуулийн хугацаа хэтэрсэн төрсний бүртгэлийг хийлгэж, төрсний гэрчилгээ авахад бүрдүүлэх материал:
1. Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг (мэдүүлгийг эндээс татаж авна уу)
2. Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадалгаа (Хүүхдийн эхийн овог, нэр, хүүхдийн төрөх үеийн жин, уртыг бичсэн, албан ёсны эмнэлгийн бланк, эмчийн гарын үсэг, тамга, тэмдэг бүхий баримт бичиг) Эмнэлгийн байгууллагын магадалгааны албан ёсны орчуулга эх хувиараа.
3. Орон нутгийн байгууллага (дүүргээс олгосон хүүхдийн нэр, эхийн нэр, эцгийн нэр төрсөн он сар өдөр тусгасан. Бельгид BE гэсэн тодотголтой QR кодтой) төрсний бүртгэл хийсэн гэрчилгээ эх хувиар нь заавал авчрах. Энэ албан бичгийн албан ёсны орчуулга эх хувиараа.
Жич: Тухайн улсаас олгосон төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадалгаа, гэрчилгээнд бичигдсэн төрүүлсэн эхийн нэр, иргэншил зөрүүтэй тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэл хийхээс татгалздаг болно.
4. Хүүхэд төрснөөс хойш эрүүл бойжиж байгаа тухай эмнэлгийн байгууллагын магадалгаа, бичгийг эх хувиар нь заавал авчрах. (Хүүхдийн овог нэрийг бичсэн, үзлэг хийсэн албан ёсны эмнэлгийн бланк, эмчийн гарын үсэг, тамга, тэмдэг бүхий баримт бичиг) Эрүүл бойжиж байгаа тухай эмнэлгийн байгууллагын магадалгаа, бичгийн албан ёсны орчуулга эх хувиараа. Эдгээр баримт бичгүүд УБЕГ-т эх хувиараа хүргэгддэг болно.
5. Эцэг, эхийн иргэний үнэмлэх эсхүл иргэний үнэмлэхний лавлагаагаа (е-mongolia вэб хуудаснаас авч болно) Эцэг эхийн аль нэг нь гадаад хүн бол паспорт, эсхүл түүнийг орлох баримт бичиг.
6. Эцэг, эхийн аль нэг нь гадаад хүн бол тухайн улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт эх хувиараа заавал шаардлагатай. (Энэхүү тодорхойлолт нь албан бланк дээр эрх бүхий албан тушаалтны гарын үсэг тамга, тэмдэгтэй байхыг шаардана) Эрх бүхий байгууллагын тодорхойлолтын албан ёсны орчуулга эх хувиараа. Эдгээр баримт бичгүүд УБЕГ-т эх хувиараа хүргэгддэг болно.
7. Тухайн хүүхдийн эцэг, эхээс гаргасан өргөдөл
а) Эцэг эх нь гэрлэлтээ албан ёсоор батлуулсан бол гэрлэлтийн гэрчилгээг эсхүл гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаа (е-mongolia вэб хуудаснаас авч болно) авчрах бөгөөд дараах өргөдлийн маягтыг бөглөнө. (өргөдлийн маягтыг эндээс татаж авна уу) Хэрвээ гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бол тухайн улсад гэрлэлтээ бүртгүүлсэн гэрчилгээ, түүний албан ёсны орчуулгыг эх хувиар нь авчирна.
б) Эцэг эх нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч эцгийн нэрээр овоглох хүсэлтэй бол эцэг эх нь тус тусдаа өргөдөл гаргана. Энэ тохиолдолд эцэг, эх нь өөрийн биеэр консулын газар ирэх шаардлагатай. Аль нэг нь ирэх боломжгүй бол өргөдлөө нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай. (эхийн өргөдлийн загварыг эндээс үзнэ үү), (эцгийн өргөдлийн загварыг эндээс үзнэ үү)
Жич: Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ бүртүүлэхдээ өргөдөл гаргаагүй, эсхүл эцэг, эхийн хэн нэгний өмнөх гэрлэлт дуусгавар болоогүй бол хүүхдийн эхийн овог нэрээр төрсний бүртгэлд бүртгэх хуулийн заалттай болно.
в) Хэрвээ эцэг, эх-ийн хэн нэг нь гадаад улсын иргэн бол хүүхдийг Монгол Улсын иргэнээр төрсний бүртгэлд бүртгүүлэх тухай эцэг, эх харилцан тохиролцож энэ тухайгаа тус тусдаа гаргасан өргөдөлдөө тусгасан байна. (өргөдлийн загварыг эндээс үзнэ үү) Гадаад эцэг, эх өргөдлөө өөрийн эх хэл дээр бичиж баталгаат орчуулагчаар орчуулуулсан байх шаардлагатай.
8. Үйлчилгээний хураамж 10 евро төлсөн баримт (ЭСЯ-ны данс: ING Bank (IBAN): BE55 3101 0394 1044, Embassy of Mongolia, Гүйлгээний утга: Овог, нэр, хийлгэж буй үйлчилгээг бичих)
Та энэ үйлчилгээг авахын тулд урьдчилан ЭСЯ-ны Консулын хэсгийн ЦАГ АВАХ цэс руу орж цаг авах шаардлагатайг анхаарна уу.