ГАДААД ПАСПОРТ

2023-01-25


Бельгийн Хаант Улс, Нидерландын Хаант Улс, Люксембургийн Их гүнт Улсад оршин сууж буй Монгол Улсын иргэд Үндэсний энгийн гадаад паспортын хугацаа дууссан, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд шинээр гадаад паспортоо захиалан авах боломжтой.

 

Гадаад паспортын захиалга хүлээн авснаас хойш логистикийн хүндрэлээс шалтгаалан Монголоос 3-4 сарын дараа ирж байгаа тул гадаад паспортоо шуурхай авахын тулд манай консулын хэсэгт хандаж ИТГЭМЖЛЭЛ хийлгэхийг зөвлөж байна. Энэ тохиолдолд таныг төлөөлж буй хүн паспортыг тань таны өмнөөс Монголд захиалж хүлээн аваад улмаар DHL (35 орчим евро), Монгол шуудангаар (23 орчим евро) таны амьдарч буй хаяг руу шууд илгээх боломжтой юм. Энэ нь зардал чирэгдэл багатай, цаг хугацаа хэмнэсэн шийдэл болохыг анхаарна уу. Гадаад паспортын Итгэмжлэл хийлгэх талаар +32 473 59 0292 дугаар луу залгаж лавлана уу. Эсвэл [email protected] хаяг руу захиа илгээж болно.

 

Та ЭСЯ-аар гадаад паспортоо захиалах бол доорх материалыг бүрдүүлэн ЭСЯ-ны Консулын хэсэг дээр биечлэн ирэх (паспорт захиалсан хуудас дээр гарын үсэг зурж, материал хүлээлгэн өгнө) шаардлагатай. Мөн паспорт хэвлэгдэж ирсний дараа өөрийн биеэр дахин ирж хэвлэгдсэн паспортыг хүлээн авна.

Та урьдчилан ЭСЯ-ны Консулын хэсгийн ЦАГ АВАХ цэс руу орж цаг авах шаардлагатай.

ЭСЯ-аар гадаад паспорт шинээр авахад бүрдүүлэх материал:

  1. Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг
  2. Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан өргөдөл
  3. Хугацаа нь дуусаагүй иргэний үнэмлэх (хэрэв иргэний үнэмлэхний хугацаа дууссан бол захиалга хийгдэх боломжгүй болно)  
  4. Хуучин гадаад паспортын нүүр хэсгийн хуулбар
  5. Паспортоо алдаж үргэдүүлсэн тохиолдолд үүнийг магадалсан цагдаагийн байгууллагын тодорхойлолт
  6. Үйлчилгээний хураамж 50 евро төлсөн баримт (ЭСЯ-ны данс: ING Bank (IBAN): BE55 3101 0394 1044,  Embassy of Mongolia, Гүйлгээний утга: Овог, нэр, хийлгэж буй үйлчилгээг бичих)
  7. Цээж зургийг  http://photo.burtgel.gov.mn цахим хаягт орж, зааврын дагуу өөрөө илгээнэ.

 

ЭСЯ-аар хүүхдэд гадаад паспорт авахад бүрдүүлэх материал:

  1. Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг
  2. Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан өргөдөл
  3. 16-аас доош насны хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар;
  4. Эцэг, эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар;
  5. Хуучин гадаад паспортын нүүр хэсгийн хуулбар;
  6. Паспортоо алдаж үргэдүүлсэн тохиолдолд үүнийг магадалсан цагдаагийн байгууллагын тодорхойлолт,
  7.  Үйлчилгээний хураамж төлсөн баримт (ЭСЯ-ны данс: ING Bank (IBAN): BE55 3101 0394 1044,  Embassy of Mongolia, Гүйлгээний утга: Овог, нэр, хийлгэж буй үйлчилгээг бичих)
  8. Цээж зургийг  http://photo.burtgel.gov.mn цахим хаягт орж, зааврын дагуу өөрөө илгээнэ. 

 

АНХААРАХ ЗҮЙЛС:

Иргэд гадаад паспортын цээж зургаа дараах цахим хаягаар http://photo.burtgel.gov.mn/ илгээх шаадлагатай болохыг анхааралдаа авна уу!!!  Цээж зургаа дээрх цахим хаягаар оруулж, илгээгээгүй тохиолдолд захиалга албажихгүй болохыг анхаарна уу!!!

Иргэний Улсын бүртгэлийн хуулиар 16, 25, 45 насанд хүрсэн хүн зайлшгүй иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай. Зарим иргэд иргэний үнэмлэхний хугацаа /иргэний үнэмлэхийн хугацааг шалгах/ дууссан байгааг анзаараагүйн улмаас гадаад паспорт хэвлэгдэхгүй хүндрэл гардаг болохыг анхаарна уу. 

Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхийг зогсоосон болно. Гадаад паспортад сунгалт хийхгүй болсон нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор хийгдэж буй ажил юм.

Хэвлэгдсэн гадаад паспортыг зөвхөн эзэмшигчид хүлээлгэн өгнө.