images

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ерөнхийлөгч, шүүгч Петр Хофманскитэй уулзав.

ЭСЯ-ны мэдээ

2023-01-20

327

Гааг хотноо 2023 оны 1 дүгээр сарын 19-нд Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ерөнхийлөгч, шүүгч Петр Хофманскитэй уулзав. 

Ерөнхий шүүгч Д.Ганзориг Монгол Улс ОУЭШ-ийг үүсгэн байгуулагч улсуудын нэг болохыг тэмдэглэж, гишүүн орны хувьд ОУЭШ-ийн Ромын дүрмийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, оролцогч талын тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

ОУЭШ-ийн Ерөнхийлөгч П.Хофмански анх удаа өндөр түвшний бүс нутгийн семинарыг Монгол Улстай хамтран зохион байгуулах гэж байгаад таатай буйгаа илэрхийлж, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов.