images

Элчин сайд Л.Болд Химийн зэвсгийг хориглох байгууллагын Гадаад харилцааны газрын дарга Хонг Литэй уулзав

ЭСЯ-ны мэдээ

2023-01-19

228

2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсаас Химийн зэвсгийг хориглох байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Л.Болд тус байгууллагын Гадаад харилцааны газрын дарга Хонг Литэй уулзав.

Уулзалтаар Монгол Улс, Химийн зэвсгийг хориглох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, Монгол Улсаас Химийн зэвсгийг хориглох конвенцийн хэрэгжилтийг хангахтай холбоотой асуудлуудаар авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, 2023 оны 5 дугаар сард болох 5 дугаар дүгнэлтийн хурлын зохион байгуулалт, хэлэлцэх асуудал, бэлтгэл ажлын талаар мэдээлэл, санал солилцов.