images

Элчин сайд Л.Болд Нидерландын Цог Жавхлант Хаан Виллэм-Александрт бараалхав

ЭСЯ-ны мэдээ

2023-01-19

249

2023 оны 1 дүгээр сарын 18-нд Монгол Улсаас Нидерландын Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд шинэ жилийн баярыг тохиолдуулан дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдыг хүлээн авч уулзсан Нидерландын хааны хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов.

Уг арга хэмжээний үеэр Элчин сайд Л.Болд Нидерландын Цог Жавхлант Хаан Виллэм-Александрт  бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээг уламжлав.