images

Элчин сайд Л.Болд Брюссель – Төвийн бүсийн Худалдаа, Аж Үйлдвэрийн Тэнхим (BECI)-ийн Гүйцэтгэх захирал н. Оливьер Уиллокс-той уулзав.

ЭСЯ-ны мэдээ

2023-01-17

227

2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Элчин сайд Л.Болд Брюссель – Төвийн бүсийн Худалдаа, Аж Үйлдвэрийн Тэнхим (BECI)-ийн Гүйцэтгэх захирал н. Оливьер Уиллокс-той уулзав. Тус уулзалтаар худалдаа, аж үйлдвэрийн чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг эхлүүлж, Монгол Улс, Бельгийн Хаант Улсын аж ахуйн нэгж, компаниудын уулзалт, үзэсгэлэн, форумыг зохион байгуулах, тэдгээрийн хоорондын харилцаа холбоог дэмжих замаар хоёр улсын худалдаа, аж үйлдвэр, ялангуяа, аялал жуулчлалын салбарт дэмжлэг үзүүлэх талаар харилцан санал солилцож, тодорхой арга хэмжээнүүдийг хамтран авч хэрэгжүүлэхээр тохиролцов.