images

Элчин сайд Л.Болд Европын Комиссын Хөдөлгөөн, тээврийн ерөнхий газрын Газрын тээврийн хэлтсийн дарга Жан-Луи Колсонтой уулзав

ЭСЯ-ны мэдээ

2022-12-21

283

Элчин сайд Л.Болд Европын Комиссын Хөдөлгөөн, тээврийн ерөнхий газрын Газрын тээврийн хэлтсийн дарга Жан-Луи Колсонтой энэ сарын 13-ны өдөр уулзаж, Монгол Улс, Европын Холбоо хоорондын тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Элчин сайд Европын орнуудаар улс хоорондын тээвэрлэлт хийж буй монголын тээвэрлэгч нарт дэмжлэг үзүүлэх, тээвэрлэлт хийж буй монголын тээвэрлэгч нарт үүсэж буй тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Европын Холбоотой хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг ЕХ-ны гишүүн улсуудад хүлээн зөвшөөрүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Ноён Жан-Луи Колсон Европын Холбоонд том оврын ачааны тээврийн хэрэгслийн жолоочийн хомсдол, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ өндөр байгааг тэмдэглэж, Монгол Улс, Европын Холбоо хоорондын тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх яриа хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.