images

Элчин сайд Л.Болд 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Брюссель хотноо зохион байгуулагдсан Дэлхийн залуу эрдэмтдийн дээд хэмжээний уулзалтанд хүндэт зочноор оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2026-10-19

18

Тав дахь жилдээ зохион байгуулагдсан тус арга хэмжээ нь  “Шинжлэх ухааны шинэ дэвшил ба залуусын хариуцлага: Тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээх нь” сэдвийн хүрээнд Европ болон Азийн залуу эрдэмтэн, судлаач, шинийг санаачлагч, бизнес эрхлэгчдийг нэгтгэн, шинжлэх ухаан, технологи, инновац болон тогтвортой хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдав.

Тус уулзатын албан ёсны нээлтэнд мөн БНХАУ-аас Европын Холбоонд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Рүн, Европын Парламентын БНХАУ-тай харилцах асуудал эрхэлсэн төлөөлөгчдийн бүлгийн даргаар ажиллаж байсан Европарламентийн гишүүн Йозеф Лейнен, Хамтын нөхөрлөлийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан Ммасекгоа Масире Мвамба, Европын Парламентын гишүүн Ондржей Достал болон БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн дэд сайд Жан Гуанжүн нар оролцов.

   

Тус арга хэмжээг Дэлхийн залуу эрдэмтдийн дээд хэмжээний уулзалтын Нарийн бичгийн дарга нарын газар (WYSS) болон Европ, Евразийн инновац, бизнесийн төв (ACEIE) хамтран зохион байгуулсан бөгөөд Европын олон орны их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, бизнесийн болон мэргэжлийн холбоодоос 200 гаруй төлөөлөгчид оролцов.

   

Энэхүү арга хэмжээ нь шинжлэх ухаан, боловсрол, инновацын салбар дахь олон улсын түншлэлийг хөгжүүлэх, залуу үеийн эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг дэмжих, Европ болон Азийн орнуудын мэдлэг, туршлага солилцоог өргөжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.