images

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны Парламентын Сенатын танхимын дэд дарга Андриес Грифрой, Европын Парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Муро нар бараалхав.

ЭСЯ-ны мэдээ

2026-09-08

25

Уулзалтаар Монгол Улсын Их Хурал, Бельги Улсын Холбооны Парламентын үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцов. Сенатын танхимын дэд дарга Андриес Грифрой Бельги Улс бүс нутагтаа жижиг улс тул өнөөгийн геополитикийн нөхцөл байдалд ижил төстэй улс орнуудтай харилцаагаа өргөжүүлэх, санал, мэдээлэл солилцох эрчим хүч, түүхий эд болон соёлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтойг илэрхийлэв.

       

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Европын Холбооны улсуудын иргэд Монгол Улсад нэг сарын хугацаанд визгүй зорчих боломжтой болсныг тэмдэглээд, монгол иргэд Европын холбооны улсад зоричиход визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллахыг хүсэв.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт томилогдсоны дараах анхны айлчлалаа ийнхүү Бельгийн Хаант Улс, Люксембургийн Их Гүнт Улсад хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь Монгол Улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очир 2002 онд Европын холбоонд айлчилснаас хойш 24 жилийн дараа болснооро онцлог юм.

Уулзалтад Элчин сайд Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга, Монгол Улс-Европын Холбооны бүлгийн дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улс-Европын Холбоо, Монгол Улс–Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улс–Люксембургийн бүлгийн гишүүн М.Нарантуяа-Нара нар оролцов.