images

ЭЛЧИН САЙД Л.БОЛД ОЛОН УЛСЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, ШҮҮГЧ ЖОАН ДОНОГХЮТЭЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2022-12-07

226

Монгол Улсаас Нидерландын Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд НҮБ-ын Олон улсын шүүхийн Ерөнхийлөгч, шүүгч Жоан Доногхютэй Гааг хотноо 12 дугаар сарын 7-ны өдөр танилцах уулзалт хийв. Тус уулзалтад Олон улсын шүүхийн Тамгын газрын дарга  П.Гаутиер байлцав.   

Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны асуудал, тухайлбал олон улсын түгээмэл эрх зүйн чиглэлээр манай хүний нөөцийг бэхжүүлэх, залуу эрх зүйчдийг тус шүүхэд дадлагажуулах, туршлага судлах, Олон улсын шүүхийн үүрэг, хариуцлагын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх арга хэмжээ хамтран зохион байгуулах зэрэг асуудлыг хөндөн ярилцав. 

Тус байгууллага нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын шүүх засаглалыг хэрэгжүүлэгч дээд байгууллага бөгөөд гишүүн орнуудын хооронд үүссэн аливаа маргааныг хянан шийдвэрлэдэг дэлхийн шүүх юм.