images

НИДЕРЛАНДЫН ГХЯ-НЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ГАЗРЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2022-12-06

266

Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд Нидерландын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын дарга хатагтай Карин Моссинлехнертэй Гааг хотноо энэ 12 дугаар сарын 5-ны өдөр уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Мөн уулзалтын үеэр хоёр орны иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх, зарим төрлийн паспортыг визийн шаардлагаас чөлөөлөх хэлэлцээрийн төслөөрх яриа хэлэлцээнд дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлж, Нидерланд Улсад оршин сууж буй монгол иргэдийн жолооны үнэмлэхийг тус улсын жолооны үнэмлэхээр солих, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.