images

Элчин сайд Л.Болд 5 сарын 17-ны өдөр Европ дахь Монгол оюутан залуучуудын холбоодыг хүлээн авч уулзлаа.

ЭСЯ-ны мэдээ

2026-05-22

87

Элчин сайд Л.Болд 5 сарын 17-ны өдөр Европ дахь Монгол оюутан залуучуудын холбоодыг хүлээн авч уулзлаа.

Бельги дэх Монгол Оюутан Залуучуудын (BeMoZ) Холбооноос санаачлан зохион байгуулсан Европ дахь Монгол оюутан залуучуудын холбоодын анхдугаар чуулган 5 сарын 15-17-ны өдрүүдэд 7 өөр улсын 40 гаруй оюутан залуусын оролцоотойгоор Бельги улсын Брюссель, Антверпен хотуудад зохион байгуулагдлаа.

Үүнтэй холбогдуулан элчин сайд тус оюутан залуусыг элчин сайдын яаманд хүлээн авч уулзан, элчин сайдын яамны үйл ажиллагаа болон өөрийн оюутан үеийн дурсамж, оюутан байхын давуу талуудын талаар хуваалцаж, мөн гадаадад сурч боловсорч буй залуучуудын эх орондоо оруулах хувь нэмэр, энэхүү нэгдлийн ач холбогдлын талаар танилцуулан, оюутан залууст баяр хүргэн урам өгч, цаашдын сурлага хөдөлмөрт нь улам их амжилт хүсэв.

Мөн энэхүү үйл ажиллагааг санаачлан анх удаа зохион байгуулж буй Бельги дэх Монгол оюутан залуучуудын холбоодод тусгайлан баяр хүргэж, талархал илэрхийллээ.