Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Элчин сайд Л.Болд нар Бельгийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочлов
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Элчин сайд Л.Болд нар 2026 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Бельги Улсын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочилж, хүрээлэнг санаачлагчдын нэг бөгөөд захирал Игнас Шопстой уулзан хүрээлэнтэй танилцав.
Фламандын Байгаль орчны сайдын 2002 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр Бельгийн анхны Үндэсний паркийг Хоге Кемпен хэмээн нэрлэж байгуулсан байна. Тус цогцолборыг нүүрсний хаагдсан уурхайд хиймэл нуур толгод бүхий байгалийн үзэсгэлэнт цогцолборыг байгуулсан бөгөөд энэ туршлагаасаа захирал Шопс танилцуулав.
Бельги Улсын хамгийн том байгалийн үзэсгэлэнт цогцолбор болох тус хүрээлэнг 2006 онд албан ёсоор нээжээ. 10 жилийн дараа буюу 2016 онд хүрээлэнг хоёр дахин том, үзэсгэлэнтэй болгох зорилтыг дэвшүүлж, улмаар “Мастер төлөвлөгөө 20-40”-ийг 2019 онд бий болгосон. Түүнчлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эвслийг 2020 онд байгуулсан байна. Үүнээс хойш хүрээлэнд хамаарал бүхий мужийн тоо 6 байсан бол 10, нутаг дэвсгэр нь 6000 га байсан бол 12000 га болон тэлсэн. 2020 оноос хойш 5 жилийн туршид 118 сая евро бүхий төлөвлөгөөг батлан хэрэгжүүлсэн.
Хүрээлэнгийн захирал Шопс нь 2008 онд Нобелийн ногоон шагнал хэмээн нэрлэгддэг Goldman Environmental Prize шагналаар шагнуулж байжээ. Мөн 2010 онд дэлхийн биологийн олон янз байдлын элчин сайдаар сонгогдож байсан байгаль хамгаалах чиглэлээр олон улсад нэр хүнд бүхий зүтгэлтэн юм.