images

Элчин сайд Л.Болд Европын парламентын Төв Ази, Монголтой харилцах бүлгийн хуралдаанд танилцуулга хийв.

ЭСЯ-ны мэдээ

2026-05-08

120

Европын парламентын Төв Ази, Монголтой харилцах бүлгийн 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн ээлжит хуралдаанд Элчин сайд Л.Болд оролцож танилцуулга хийв.

Хурлыг тус парламентын төв байранд зохион байгуулсан бөгөөд Европын парламентын гишүүн, тус парламентын Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Хатагтай Ж.Принчи удирдсан болно. Тэрээр тус хурлыг нээж дэлгэрэнгүй үг хэлэв.

Элчин сайд Л.Болд Улаанбаатар хотноо энэ сарын 27-29-ний өдрүүдэд болох Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын бүлэг хоорондын 18 дугаар уулзалтын бэлтгэл ажил, Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар мэдээлэл өгөв.  

Хурлын үеэр Брюссель дэх Монгол - Европын Бизнес зөвлөлийн Гүйцэтгэх захирал П.Төмөр-Очир тус зөвлөлийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийв. Мөн Европын парламентын гишүүдээс тавьсан асуултад Элчин сайд Л.Болд болон П.Төмөр-Очир нар хариулт өгсөн болно.

Тус хуралд Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын бүлэг хоорондын 18 дугаар уулзалтад оролцох төлөөлөгчид, Европын парламентын гишүүд болон Европын холбооны Гадаад харилцааны алба, Европын холбооны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын болон тус ЭСЯ-ны төлөөлөл оролцлоо.