images

МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

ЭСЯ-ны мэдээ

2022-12-05

255

Нидерландын Хаант Улсын Гааг хотноо энэ оны 12 дугаар сарын 5-нд нээлтээ хийсэн Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн 21 дүгээр чуулганд Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.  

Чуулганыг нээж Ассамблейн 21 дүгээр чуулганы Ерөнхийлөгч Силвия Фернандез дө Гюрмэнди, ОУЭШ-ийн Ерөнхийлөгч, шүүгч Петр Хофмански, прокурор Карим Кан нар үг хэлэв. Энэ удаагийн чуулганд Ромын дүрэмд оролцогч 123 улсын төлөөлөл оролцож байна.

Мөн чуулганаар ОУЭШ болон Товчооны 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, гишүүн орнууд олон улсын эрүүгийн эрх зүйн өнөөгийн байдлын талаар байр сууриа илэрхийлнэ.

Ассемблейн ээлжит чуулган энэ оны 12 дугаар сарын 10-ний өдөр хүртэл үргэлжилнэ.