Соёл Урлагийн Их Сургуулийн төлөөлөгчид Бельги улсад ажиллав.
Соёл Урлагийн Их Сургуулийн Ректорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Бат-Эрдэнэ, Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал Ш.Эрдэнэцэцэг, Ректорын ажлын албаны гүйцэтгэх удирдлагын зохицуулагч Б.Эрдэнэтцэцэг нар 2026 оны 2 дугаар сарын 2–3-ны өдрүүдэд Бельги Улсад ажиллалаа.
Айлчлалын үеэр төлөөлөгчид Бельгийн Антверпений Их Сургуулийн Урлаг, дизайны факультет, Льежийн Дуурийн театр, Брюссель хот дахь ENSAV–La Cambre дээд сургууль, мөн Фламандын соёлын өвийн судалгаа, бодлогын төв болох FARO (Flemish Centre for Cultural Heritage)-гийн удирдлага, судлаачидтай албан уулзалтууд хийв.
Эдгээр уулзалтаар соёлын биет бус өвийн судалгаа, боловсрол, практик үйл ажиллагааны чиглэлээр академик болон судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, харьцуулсан судалгаанд чиглэсэн докторын болон судлаач солилцооны боломжууд, мөн багш нарын төвшинд харилцан мэдлэг, туршлага солилцох асуудлуудын зэрэгцээ бакалавр, магистрын түвшний оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжуудыг ман хэлэлцлээ. Ялангуяа СУИС-ийн соёлын өвийн судалгаа, амьд өв, уламжлалт урлаг, орчин үеийн өвийн хэлбэрүүдийг олон улсын түвшинд хөгжүүлэх шинэ арга зүй, орон зай, хүрээг тэлэх боломжуудын талаар санал солилцов.