images

Төрийн одон, медалиар шагнав

ЭСЯ-ны мэдээ

2026-02-06

48

Элчин сайд Л.Болд 2026 оны 1 сарын 26, 2 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнагдсан иргэдийг Элчин сайдын яамны байранд хүлээн авч шагналыг гардуулан өглөө. 

Өнгөрсөн 2025 онд Брюссель хотноо амжилттай зохиогдсон Дэлхийн Монголчуудын анхдугаар Наадмыг зохион байгуулахад Бельгийн Хаант Улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан төрийн бус байгууллагын гишүүд идэвх чармайлттай оролцсоныг Элчин сайд тэмдэглээд нийгмийн сайн сайхны төлөө болоод Монгол соёл уламжлалыг Бельгийн Хаант Улс болон Европын Холбооны нийслэл Брюссель хотод  сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх ажил үйлст нь амжилт бүтээл, цаашдын амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.  

Бельгийн Хаант Улсад Монгол иргэдийн 20 орчим төрийн бус байгууллага  идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэднийг нэгтгэсэн Бельгийн Монголчуудын Төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл байгуулагдсаны 10 жилийн ой өнгөрөгч 2025 онд тохиосон юм.