images

ЭЛЧИН САЙД Л.БОЛД БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ГААЛИЙН ГАЗРЫН ДАРГА КРИСТИАН ВАНДЕРВАЕРЕНТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2026-02-06

3

Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Гаалийн газрын дарга Кристиан Вандерваерентай 2026 оны 2 дугаар сарын 6-ны өдөр уулзаж, гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Элчин сайд Л.Болд Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнарангийн захидал, мэндчилгээг гардуулав.

Гаалийн газрын дарга Кристиан Вандерваерен байгууллагын үйл ажиллагаа, ялангуяа хууль бус мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлэхтэй тэмцэж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Түүнчлэн, энэ чиглэлээр гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, үүний дотор байгууллага хоорондын санамж бичиг байгуулах, монголын гаальчдыг хар тамхины илрүүлэлтээр дэлхийд тэргүүлж буй Антверп боомтын үйл ажиллагаатай танилцуулах, сургалтад хамруулах боломжийн талаар ярилцав.