ЭМГЭНЭЛ
Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр таалал төгссөнд Брюссель дэх Монгол Улсын Элчин сайдын яамны хамт олон гүнээ харамсан эмгэнэж байна.
Талийгаач А.Баттөр нь Монгол Улсын гадаад бодлого, дипломат албанд үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол–Бельги, Нидерланд, Люксембург, Европын Холбооны харилцааг хөгжүүлэхэд хичээл зүтгэл, мэдлэг туршлагаа зориулсан нэр хүндтэй дипломатч, төрийн зүтгэлтэн байсан билээ. Түүний мэргэжлийн ёс зүй, ажил хэрэгч байдал, хүнлэг чанар нь хамтран ажиллаж байсан олон хүний сэтгэлд мөнхөд үлдэнэ.
Талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсаж, түүний ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж, энэ хүнд цаг үед сэтгэлийн тэнхээ, хатуужлыг хүсэн ерөөж байна.
Талийгаачийн үйл хэрэг, хөдөлмөр зүтгэл нь Монголын дипломат албаны түүхэнд үргэлжид дурсагдах болно.
Монгол Улсын Элчин сайдын яамны хамт олон
Брюссель хот