images

ЭЛЧИН САЙД Л.БОЛД ОЛОН УЛСЫН ГААЛИЙН ӨДӨРТ ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2026-01-27

10

Элчин сайд Л.Болд Дэлхийн гаалийн байгууллагаас 2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан Олон улсын гаалийн өдөрт оролцож, тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ян Сондерстэй уулзав.

Өдрийг тэмдэглэх арга хэмжээний үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ян Сондерс үг хэлсэн бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ дэлхий даяар гаалийн байгууллагуудын үүргийг тодотгож, цаашдын зорилтыг онцлов. Хилээр нэвтэрч буй бараанд хяналт хэрэгжүүлэхээс гадна гаалийн байгууллагуудын нийгмийн сайн сайхны төлөө түүнийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад гүйцэтгэж буй үүргийг олон нийтэд таниулахын чухлыг тэмдэглэв.

Элчин сайд Л.Болд Ерөнхий нарийн бичгийн дарга Ян Сондерстэй уулзахдаа Монгол Улс болон Дэлхийн гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Дэлхийн гаалийн байгууллагатай хилээр нэвтэрч буй мансууруулах бодис, хар тамхийг илрүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, чадавхийг бэхжүүлэх зэрэгт хамтын ажиллагааг чиглүүлж байна.