ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНГИЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд Люксембургийн Их Гүн Гийом-оос тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарт зориулж зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд 2026 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр оролцов.
Энэ үеэр Люксембургийн Их Гүн Хенрид Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн илгээсэн шинэ жилийн мэндчилгээг уламжиллаа. Мөн Люксембургийн ГХЯ-ны Улс төрийн газрын захирал Веронике Докендорфтой уулзаж, Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний бэлтгэл ажлын талаар санал, мэдээлэл солилцов.
Мөн Люксембургийн Их Гүнгийн ордны Тамгын газрын дарга Хатагтай Саша Бэйллитэй уулзаж, Монгол Улс болон Люксембургийн Их Гүнт Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэхээр зорьж буй онцлох ажлуудын талаар мэдээлэл өгөв.
The photo credit is © Grand Ducal Palace