Элчин сайд Л.Болдыг Люксембургийн Их Гүнт Улсын Сангийн сайд Г.Руф 2026 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Люксембург хотноо хүлээн авч уулзав.
Элчин сайд Л.Болдыг Люксембургийн Их Гүнт Улсын Сангийн сайд Г.Руф 2026 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Люксембург хотноо хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2026 онд тохиож буйтай холбогдуулан хамтран хэрэгжүүлэх боломжтой ажил, арга хэмжээний талаар санал солилцов. Энэ хүрээнд төр засгийн түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгааг тэмдэглэв
Сайд Г.Руфийн зүгээс холбогдох мэдээллийг өгсөнд талархал илэрхийлж, Сангийн сайд Б.Жавхлангийн айлчлалыг Люксембургт хэрэгжүүлэхэд бэлэн байгааг дурдаж, олон улсын банк, санхүүгийн чиглэлийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулах, Сангийн яамд хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах, мөн Монгол Улсад олон улсын санхүүгийн төв байгуулах төслийн судалгаа хийх, туршлага солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх, санхүү, банкны мэргэжлийн боловсон хүчин сургах, давтан сургах хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцав.
Уулзалтад Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа өргөмжит консул Филипп Каэн оролцож, Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлж ажиллав.
Люксембургийн Их Гүнт Улсаас манай улсын эрүүл мэндийн салбарт сүүлийн 25 гаруй жилийн хугацаанд тасралтгүй буцалтгүй тусламж үзүүлж ирсэн бөгөөд 2026 оноос Европын сэргээн босголт, хөгжлийн банк /33,5 сая еврогийн санхүүжилт/-тай хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсад Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-д 22,5 сая еврогийн буцалтгүй тусламж олгох төслийн баримт бичигт айлын тал гарын үсэг зураад байна.
The photo credit is © Ministère des Finances, Luxembourg