Элчин сайд Л.Болд хүндэтгэлийн ёслолд оролцов.
Монгол улсаас Нидерланын Хаант улсыг хавсран суугаа Элчин сайд Л.Болд Амстердам хотноо энэ 1 дүгээр сарын 13 нд болсон Нидерландын Цог Жавхлант Хааны шинэ оныг тохиолдуулан тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнд зориулсан шинэ жилийн хүндэтгэлийн ёслолд оролцов.
Уг арга хэмжээний үеэр Элчин сайд Л.Болд Нидерландын Цог Жавхлант Хаан Виллэм-Александр болон Хатан Максима Зоррегүэта нарт бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав.
Тус арга хэмжээний үеэр Элчин сайд Л.Болд НҮБ-ын Олон улсын шүүхийн Ерөнхийлөгч Ивасава Юүжи, мөн Олон улсын химийн зэвсгийг хориглох байгууллагын Гүйцэтгэх захирал Ф.Ариас, Олон улсын хувийн эрх зүйн Гаагын бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга К.Бернаскони нар, болон Нидерландын Гадаад хэргийн яамны удирдлагуудтай уулзаж, 2026 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцов.