images

Цахим нотариатын үйлчилгээ нэвтэрлээ

ЭСЯ-ны мэдээ

2022-12-01

282

Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад цахим нотариатын үйлчилгээ бүрэн нэвтэрлээ. Иргэн таны ЭСЯ-нд үйлдсэн итгэмжлэл цахим санд орж улмаар төлөөлөгч тань Монгол Улс дахь дурын нотариатаас түүнийг гаргуулан авах боломжтой болж байна. Ингэхдээ төлөөлөгч иргэн өөрийн хүчин төгөлдөр баримт бичгийг авч очихоос гадна ЭСЯ-нд үйлдсэн итгэмжлэл дээрх QR код, үсгэн кодыг үзүүлж хэвлэлтийн зардалд 1000 төгрөг төлнө.

Цахим нотариатын үйл ажиллагаатай холбогдуулан тус ЭСЯ-нд 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэж гэрчилсэн итгэмжлэлийг ГХЯ-ны Консулын газраас, харин 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гэрчилсэн итгэмжлэлийг нотариатчаас хүлээн авахыг мэдээлье.