ЭЛЧИН САЙД Л.БОЛД МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, ХХХ Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржийг сүсэгтэн олны урилгаар Бельгийн Хаант Улсад айлчлах үеэр нь Элчин сайд Л.Болд хүлээн авч уулзав.
"Монгол дахь Бурхны шашины хөгжил" сэдэвт лекц-уулзалтад бурханы шашинтай улс орнуудын Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд нар оролцов. Түүнчлэн Бельгийн Буддистуудын холбооны тэргүүн болон тус улсад үйл ажиллагаа явуулдаг Бурхны шашины зарим сүмийн төлөөлөл оролцож цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцов.