images

Элчин сайд Л. Болд Бенилюксийн Холбооны тайлангийн арга хэмжээнд оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2025-12-18

26

Элчин сайд Л. Болд 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо Бенилюксийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Франс Веекерс болон Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч нарын бүрэн эрхийн хугацаа дуусаж буйтай холбогдуулан зохион байгуулсан тайлангийн арга хэмжээнд оролцов.

Тус зөвлөгөөн нь 2023–2025 оны хугацаанд Бенилюксийн Холбоо болон түнш орнуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудыг эргэн дүгнэлээ.

Энэ үеэр Бенилюксийн Холбооны тал 2024 оны нэгдүгээр сард Монгол Улс болон Бенилюксийн орнууд хооронд Монгол Улстай визийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн чиглэлээр хийсэн ажлууд, гарсан ахиц дэвшлийг дурдан онцлон тэмдэглэв. Элчин сайд Ерөнхий нарийн бичгийн дарга Франс Веекерс-д үр дүнтэй хамтран ажилласанд талархаж цаашдын ажил үйлст нь амжилт хүсэв.